Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
1/3
Улс төр

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, туршлага солилцлоо

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, туршлага солилцлоо
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, туршлага солилцлоо. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт, дадлагын хүрээнд үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гал түймрийн хайгуул хийх, ой, хээрийн гал түймэр унтраах дадлагыг хээрийн нөхцөлд зохион байгууллаа.

Мөн алба хаагчид “Шарын гол” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, Гал түймэр унтраах дасгал сургуулилтын нормативын дагуу мэдлэг, ур чадвар, бие бялдрын бэлтгэлээ шалгуулсан юм.

Гал түймэр унтраах, аврах ангид хөтлөгдөх хэргийн нэрийн жагсаалтыг шинэчлэхтэй холбогдуулан хэлэлцүүлэг өрнүүлж, хэрэгжилтийг сайжруулах, баримт бичгийн хөтлөлтийг боловсронгуй болгох асуудлаар санал солилцлоо.

Сургалтын төгсгөлд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд гурван өдрийн сургалт, дадлагын үр дүн, ололт амжилт, анхаарах асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүгнэлт хийж, холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.

Энэ жилийн сургалт, дадлага нь гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалт, сахилга хариуцлага, нормативын хэрэгжилтийг сайжруулж, бүс нутгийн онцлогт тохируулан харилцан туршлага судалж, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлснээрээ онцлог байлаа.


Хуваалцах