Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт томилгоот 1320 бие бүрэлдэхүүн, 123 автомашин, нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцлоо
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг Даргын 2026 оны “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А71 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатар дүүрэгт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 2026 оны 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Д.Хадбаатраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн гамшгаас хамгаалах 13 алба, 74 мэргэжлийн анги, хороодын Засаг даргын ажлын алба, төрийн болон хувийн хэвшлийн 110 байгууллага, аж ахуйн нэгжийн нийт 1320 албан хаагч, 123 автомашин, нэгж техник хэрэгслийг хамруулан, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, хүч хэрэгслийг тодотгон, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.
Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Нэгдсэн үнэлгээгээр Сүхбаатар дүүрэг гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 92.8 хувийн үнэлгээ авч, “МАШ САЙН” дүгнэгдлээ.




















