МҮОНРТ
Гадаад мэдээ

Гаршуулсан бүргэд хүн рүү дайрчээ

Өчигдөр Австралийн Голд-Кост хотод байдаг "Каррамбин" амьтны хүрээлэнд "Акюла аудекс" нэртэй зэрлэг бүргэд хүн рүү дайрсан байна.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаршуулсан бүргэд хүн рүү дайрчээ
Гаршуулсан бүргэд хүн рүү дайрчээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Австралийн Голд-Кост хотод байдаг "Каррамбин" амьтны хүрээлэнд "Акюла аудекс" нэртэй зэрлэг бүргэд хүн рүү дайрсан байна. 30 орчим насны эмэгтэй шувуудын хашаанд орох үед зэрлэг бүргэд түүний нүүр болон гарыг нь гэмтээжээ. Хохирогч Гост-Коста эмнэлэгт хүргэгдсэн аж. Эмч нарын хэлж байгаагаар түүний биеийн байдал хэвийн байна. Харин амьтдын хүрээлэнгийн зүгээс одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.

Энэ төрлийн бүргэд Австралийн хамгийн том зэрлэг шувуу аж. Түүний биеийн нийт урт нь 2.8 метр хүртэл байдаг. Хэдийгээр гаршуулсан амьтад аюулгүй гэж хүмүүсийг амьтдын хашаанд нэвтрүүлдэг ч тэд хүн рүү дайрах тохиолдол гарсаар байдаг. Энэ тохиолдолд тухайн амьтны хүрээлэн өндөр хариуцлага хүлээдэг юм.

Хуваалцах