Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ
ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны аравдугаар сарын 26-ны өдөр нийт 1918 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс зөрчлийн шинжтэй 537, гэмт хэргийн шинжтэй 72 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 9, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 91, хулгайн 14 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 108 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид нэг хэргийг шуурхай илрүүлж, 60 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хуваалцах


















