“Говь фестиваль-2016” арга хэмжээ дөрвөн өдөр үргэлжилнэ
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан “Говь фестиваль-2016” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан “Говь фестиваль-2016” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бизнес эрхлэгчдийн баяр “Говь фестиваль” арга хэмжээ энэ сарын 16-19-ний өдрийг хүртэл дөрвөн өдөр болох ба одоогийн байдлаар Өмнөговь аймгийн 14 сумаас малчид, бизнес эрхлэгчид оролцохоо мэдэгдээд байгаа аж.
Энэ жилийн хувьд хугацаа урт, олон төрлийн худалдааг зохион байгуулж буйгаараа онцлогтой болно. Тухайлбал “Говь фестиваль-2016” арга хэмжээний хүрээнд амьд малын худалдааг зохион байгуулна. Зохион байгуулахтай холбоотой ажлуудыг хариуцлагатай хийж гүйцэтгэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.










