МҮОНРТ
ШУУРХАЙУлаанбаатар хот, 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянах тогтолцоо бүрдлээ
Нийгэм, эдийн засаг

Говийн бүс нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ

Өнөөдөр буюу 9 сарын 5-нд говийн бүс нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говийн бүс нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ
Говийн бүс нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр буюу 9 сарын 5-нд говийн бүс нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

2026 оны 09-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн ихэнх сумд, Булган, Орхон, Сэлэнгэ, Дорнодын өмнөд, Өмнөговийн баруун болон хойд сумд, Дундговийн баруун сумд, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орно.

Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндий, Орхон голын сав газраар +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +18...+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. +15...+17 градус дулаан байна.

Хуваалцах