Их Британийн тамирчин Сара Сторей паралимпээс 12 дахь алтан медалиа хүртлээ
38 настай пара дугуйчин өрсөлдөгч Кристал Лейн-ээс түрүүлж 12 дахь алтан медалиа хүртлээ. Ийнхүү Их Британи паралимпээс 5 алтан медаль, нийт 11 медаль хүртэж байна.
Мэдээллийн алба

38 настай пара дугуйчин өрсөлдөгч Кристал Лейн-ээс түрүүлж 12 дахь алтан медалиа хүртлээ. Ийнхүү Их Британи паралимпээс 5 алтан медаль, нийт 11 медаль хүртэж байна.
Сара 14 насандаа 1992 оны паралимпид усан сэлэлтийн төрлөөр оролцохдоо 14 настай байжээ. "Лондон-2012" олимпод дугуйн уралдааны төрөлд дөрвөн алтан медаль хүртсэн. Тэрбээр 27 удаагийн дэлхийн аварга (5-усан сэлэлт, 22-дугуйн уралдаан) юм.

Сарагийн зүүн гар нь хөгжөөгүй төрөлхийн ургийн гажигтай юм. Тэр гурван паралимид усан сэлэлтийн төрлөөр оролцсон боловч 2005 онд чихний эмгэгээс болж эмч нар түүнд усан сэлэлтээр хичээллэж болохгүйг сануулсан байна. Хайртай спортоороо дахин хичээллэх боломжгүй болсон ч гэсэн дайчин бүсгүй спортоос холбоогоо таслаагүй юм. Тэрбээр 2005 оноос эхлэн дугуйгаар хичээллэж маш олон шинэ амжилтуудыг үзүүлсээр байна. Сарагийн хөдөлмөрч дайчин чанар олон хүнд үлгэр жишээ болж итгэл найдвар өгч байна.












