МҮОНРТ
Гадаад мэдээ

Иракийн дайчид Мосул болон Сирийн Ракка хотын хоорондох замд хяналтаа тогтоожээ

Иракийн Засгийн газрын талд тулалдаж байгаа шийтийн дайчид Мосул хот болон Сирийн Ракка хотын хоорондох стратегийн чухал ач холбогдолтой замыг хяналтандаа оруулж чадсан байна.

Б.
Б.Түвшинжаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иракийн дайчид Мосул болон Сирийн Ракка хотын хоорондох замд хяналтаа тогтоожээ
Иракийн дайчид Мосул болон Сирийн Ракка хотын хоорондох замд хяналтаа тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Иракийн Засгийн газрын талд тулалдаж байгаа шийтийн дайчид Мосул хот болон Сирийн Ракка хотын хоорондох стратегийн чухал ач холбогдолтой замыг хяналтандаа оруулж чадсан байна.

Энэ нь Мосул хотоос баруун өмнө зүгт орших Аль Лайн зам юм. Мосул, Ракка хотууд нь "Исламын улс" бүлэглэлийн хэт даврагчдын гол түшиц газар юм. Харин Аль Лайн зам нь Мосул хотод хяналтаа тогтоосон "Исламын улс" бүлэглэлийнхний хангамжаа авдаг гол зам нь байсан юм байна.

Иракийн Засгийн газрын цэргүүд, Курдын "Пешмерга" хүчин болон шийтийн дайчид АНУ тэргүүтэй олон улсын эвслийн нисэх хүчний дэмжлэгтэйгээр Мосул хотыг лалын хэт даврагчдаас чөлөөлөх дайралтаа эхлүүлээд байгаа юм.

Мосулыг чөлөөлөх энэ ажиллагаа өнгөрсөн сарын 17-ны өдөр эхэлсэн юм. Иракийн Засгийн газрын хүчний талд тулалдаж байгаа дайчид баруун чиглэлээр дайралтаа хийж буй юм байна. Харин өмнөд болон зүүн талаас нь Иракийн цэргүүд, хойд талаас нь курдууд давшиж байна.

Саяхан Мосул хотын хойд хэсэгт орших Кокжали дүүргийг лалын хэт даврагчдаас чөлөөлсөн юм. Арабын зарим хэвлэлийн дамжуулж байгаагаар Мосул дахь лалын хэт даврагчдад өмнөд гарцаар хотоос, улмаар Сири рүү гарах боломжийг олгож буй юм байна.

Хуваалцах