Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
1/3
Нийгэм

Иргэд олон нийтэд агаарын чанарыг мэдээлэх мэдээллийн самбартай боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд олон нийтэд агаарын чанарыг мэдээлэх мэдээллийн самбартай боллоо
Иргэд олон нийтэд агаарын чанарыг мэдээлэх мэдээллийн самбартай боллоо. Зураг: МҮОНРТ

Агаарын чанарыг агаарын чанарын индексээр үнэлэх, мэдээлэх журмыг БОАЖС-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/387 дугаар тушаалаар баталсан.

Энэхүү журмаар Агаарын чанарыг Агаарын чанарын индексээр 6 түвшинд ангилан ангиллын түвшин тус бүрт харгалзах индексийн тоон үзүүлэлт, өнгөт тэмдэглэгээ болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлсон.

866384145_945559145022844_3378657291226995898_n

Агаарын чанарыг агаарын чанарын индексээр үнэлэн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг харуулсан мэдээллийн самбарыг Чингэлтэй дүүрэг Жуулчны гудамж болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлууллаа.

861995944_1134508102853884_2076609300409752323_n

Улаанбаатар хотын агаарын чанарыг үндсэн 6 үзүүлэлт болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ10 болон РМ2,5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн үзүүлэлтүүдийг энэхүү гэрэлт самбараар үзүүлэх юм байна.

Хуваалцах