Испаничууд довтлохоос өөр замгүй боллоо
Испани-Италийн шигшээ багуудын тоглолтыг шөвгийн 16-гийн хамгийн сонирхолтой, хамгийн гал гарсан тулаан болно гэж мэргэжилтнүүдийн таамаглаж байсан.
Мэдээллийн алба

Испани-Италийн шигшээ багуудын тоглолтыг шөвгийн 16-гийн хамгийн сонирхолтой, хамгийн гал гарсан тулаан болно гэж мэргэжилтнүүдийн таамаглаж байсан. Үнэхээр л тэдний таамаглаж байсан шиг сонирхолтой тоглолт яг одоо үргэлжлэн явагдаж байна. Ихэнх хүн Испанийн шигшээ багийг довтолж, Италичууд хамгаалж тоглох болно гэж таамаглаж байсан бол эсрэгээр буюу Италичууд тоглолтын эхний үед довтолгооны санаачилгыг гартаа авч тоглолоо.
Тоглолтын 32 дахь минутад Италийн шигшээ баг чөлөөт цохилтыг хаалганаас 22 метрийн зайнаас цохих эрхтэй болсон бөгөөд цохилтыг Эдэр Мартинс хийхэд хаалгач Дэ Хеа хаасан хэдий ч ойж гарч ирсэн бөмбөгийг төвийн хамгаалагч Ж.Кьеллини нэмсэнээр Италичууд эхний үеийг тэргүүлж дуусгалаа.










