Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Жаргалтын-Ам гэдэг газар шар өвс шатаж, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 19:48 цагт хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 20:33 цагт цурамд оруулж, 10.22-ны өдрийн 01:20 цагт бүрэн унтраажээ.
Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албанд хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар түймэрт 12 га орчим талбайд шар өвс, 3 га орчим талбайд мод, хөвд өртөж шатсан.
Хуваалцах


















