Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУлсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
1/3
Соёл, спорт

“Хангарди” шагнал гардуулах ёслол маргааш болно

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хангарди” шагнал гардуулах ёслол маргааш болно
“Хангарди” шагнал гардуулах ёслол маргааш болно. Зураг: МҮОНРТ

"Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд зохион байгуулагдах “Хангарди” шагнал гардуулах ёслол өнөөдөр /2026.10.22/ болно. Ёслолын үеэр Монголын кино уран бүтээлчдийн шилдэг бүтээл, амжилтыг зургаан төрлөөр шалгаруулж, шагналын эздийг зарлах юм.

Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 16–22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Наадмын зорилго нь дэлхийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэхийн зэрэгцээ үндэсний кино урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэдэг.

Энэ жилийн наадмын Монгол киноны уралдаант хэсэгт нийт 16 бүтээл ирснээс таван киног шалгаруулан үзэгчдэд толилуулж байна. Эдгээр бүтээл болон наадамд ирүүлсэн кинонуудын уран бүтээлчдээс зургаан төрлөөр шилдгүүдийг тодруулах аж.

Наадмын хүрээнд олон улсын болон Монголын нийт 18 кино үзэгчдийн хүртээл болж байгаа бөгөөд кино үзвэрээс гадна уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлэг, “Киноны нүүдэл” олон улсын кино хөгжүүлэлтийн хөтөлбөр зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

“Хангарди” шагнал нь Монголын кино уран бүтээлчдийн хөдөлмөр, бүтээлийг үнэлж, үндэсний кино урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь онцлон тэмдэглэх чухал арга хэмжээ юм.

Хуваалцах