МҮОНРТ
Соёл, спорт

Хар хувцастай залуусын шоу болно

“MNG Event”-ийн хамт олон “Sensation Black” буюу хар хувцастай залуусын шоуг зохион байгуулах гэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хар хувцастай залуусын шоу болно
Хар хувцастай залуусын шоу болно. Зураг: МҮОНРТ

“MNG Event”-ийн хамт олон “Sensation Black” буюу хар хувцастай залуусын шоуг зохион байгуулах гэж байна.

Монголд өмнө нь хар хувцаст залууст зориулсан “Black” шоу хийж байсан бол энэ жилийн хувьд “Sensation Black” шоуг дэлхийн фестивалийн оюуны өмчийн эрхтэйгээр анх удаа зохион байгуулж байгаагаар онцлог аж.

Энэ үеэр DJ Чинбат, DJ Гана, DJ Chin, DJ Заяа нарын есөн DJ шоуны зочдыг хөгжмийн ертөнцөөр аялуулах бөгөөд шоунд зориулж Хонгконгоос хоёр метр гаруй өндөртэй, лазер робот авч ирэхээр болсон гэнэ.

“Sensation Black” шоу дөрөвдүгээр сарын 17-нд "Crocus Event Hall"-д 20:00 цагаас болох юм.

Хуваалцах