МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

"Хавдрын эсрэг үндэсний аян-2016"-д Өмнөговьчууд нэгдэв

"Хавдрын эсрэг үндэсний аян-2016" аяны хүрээнд ХСҮТ-ийн төрөлжсөн нарийн мэрэгжлийн эмч нар Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзлэг шинжилгээ хийж байна. Иргэдийг энэ сарын 7-ны өдөр хүртэл үзлэгт хамруулна.

А.
А.Үүрийнтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хавдрын эсрэг үндэсний аян-2016"-д Өмнөговьчууд нэгдэв
"Хавдрын эсрэг үндэсний аян-2016"-д Өмнөговьчууд нэгдэв. Зураг: МҮОНРТ

Хавдар судалын үндэсний төв, ХААН банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран зохион байгуулдаг "Хавдрын эсрэг үндэсний аян"-д Өмнөговьчууд 6 дахь жилдээ амжилттай нэгдэж байна. 2011 онд "Хавдрын эсрэг үндэсний аян" зарлагдахаас өмнө Өмнөговьчууд бие даан энэхүү хавдрын эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан юм. Үүний үр дүнд 4600 гаруй иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулсан байдаг.

"Хавдрын эсрэг үндэсний аян-2016" аяны хүрээнд ХСҮТ-ийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзлэг шинжилгээ хийж байна. Иргэдийг энэ сарын 7-ны өдөр хүртэл үзлэгт хамруулна.

Хуваалцах