Хээрийн 3 түймрийг бүрэн унтраалаа
ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг V багийн “Хоньт" гэдэг газар өнөөдөр (2026.10.19) 12:45 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийг 19:53 цагт,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат VIII багийн “Тэмээт гангын ар" гэдэг газар 13:55 цагт гарсан хээрийн гал түймрийг 20:00 цагт тус тус бүрэн унтраалаа.
Харин Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан түймрийг 22:21 цагт бүрэн унтрааж, Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хуваалцах


















