МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хоол зүйч, тогооч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ШУТИС, ХХҮШТСАЗҮТ болон төрийн бус байгууллагуудтай хамтран хичээлийн шинэ жилийг угтаж, хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах зорилгоор хоол зүйч, тогооч нарыг чадавхжуулах сургалтыг 2026 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хоол зүйч, тогооч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хоол зүйч, тогооч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ШУТИС, ХХҮШТСАЗҮТ болон төрийн бус байгууллагуудтай хамтран хичээлийн шинэ жилийг угтаж, хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах зорилгоор хоол зүйч, тогооч нарыг чадавхжуулах сургалтыг 2026 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг дараах сэдвийн хүрээнд зохион байгуулсан.

Үүнд:

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бодлого

-Эрүүл ахуй, халдвар хамгаалал

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөлт

-Хүнс боловсруулах технологи

-Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх

Тус сургалтад нийт 2,076 хоол зүйч, тогооч хамрагдлаа.

Үүнээс:

• Нийслэлийн 791 ажилтан танхимаар;
• Орон нутгийн 1,285 ажилтан цахимаар оролцон энэхүү сургалт нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, хүүхдийн эрүүл, аюулгүй хооллолтын орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах