МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Хорооныхоо иргэдийг түр ажлын байраар хангалаа

Иргэд нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн далан, суваг шуудууг цэвэрлэж, иргэдийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлээд байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорооныхоо иргэдийг түр ажлын байраар хангалаа
Хорооныхоо иргэдийг түр ажлын байраар хангалаа. Зураг: МҮОНРТ

СХД-ийн 32 хороо “Хотын соёл-Хотын иргэн” хөтөлбөрийн хүрээнд ажилгүй иргэдийн түр ажлын байраар хангажээ.

Тодруулбал, дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хорооныхоо ажилгүй 30 иргэнийг өдрийн 22 мянган төгрөгөөр цалинжуулж ажиллуулсан байна.

Иргэд нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн далан, суваг шуудууг цэвэрлэж, иргэдийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлээд байна.

Хуваалцах