Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 8373 санал, хүсэлт, гомдол иржээ

НХ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 8373 санал, хүсэлт, гомдол иржээ
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 8373 санал, хүсэлт, гомдол иржээ. Зураг: МҮОНРТ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах "Хотын дарга сонсож байна" тусгай дугаар наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд 8373 хүсэлт, санал, гомдол ирээд байна.

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хуваарилах, шийдвэрлэх, хянах үйл ажиллагааг илүү сайжруулах зорилгоор нийт хэрэглэгч байгууллагын удирдлага, албан хаагчдад нэгдсэн ойлголт өгөх цахим сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Өнгөрөгч хоёр сарын хугацаанд ирсэн нийт дуудлагын шийдвэрлэлт 89.7 хувьтай байна. Харин шийдвэрлэлтийн дундаж хугацаа 5.9 хоног байна. Нийт 8373 хүсэлт ирснээс 7774 нь мессежээр, 599 нь и-мейл хаягт иржээ. Үүний 5120 нь гомдол, 2548 нь хүсэлт, 400 нь мэдээлэл, 209 санал байна. Нийслэлийн төрийн албан хаагчид тус дугаарт ирж буй хүсэлтүүдэд ач холбогдол өгч ажиллаж байна. Өнөөдөр 157 байгууллагын 500 гаруй албан хаагчдад цаашид иргэдийн хүсэлтэд илүү хурдан хугацаанд хариу өгөх, чанартай үйлчлэх, үйлчилгээгээ улам сайжруулах зорилгоор сургалт зохион байгуулж байна” гэлээ.

Иргэд 150150 тусгай дугаарт мессеж үнэгүй илгээн санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэхээс гаднаmayor@ulaanbaatar.mnи-мэйл хаягаар холбогдох боломжтой юм.

Хуваалцах