Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
1/3
Нийгэм

Хүний амь насыг хохироож, ослын газраас зугтсан жолоочийг шуурхай олж тогтоожээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний амь насыг хохироож, ослын газраас зугтсан жолоочийг шуурхай олж тогтоожээ
Хүний амь насыг хохироож, ослын газраас зугтсан жолоочийг шуурхай олж тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн нутагт 40 орчим насны эрэгтэй хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл 10 дугаар сарын 18-нд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн О “Приус 20” маркийн машинаар иргэн Э-г дайрч, амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтжээ.

Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газар илрүүлэн шалгаж байна. Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой, замын хөдөлгөөн оролцогчдын аюулгүй байдлыг хангаж байхыг анхааруулж байна.

Мөн зам тээврийн осол гаргасан тохиолдол хэргийн газрыг орхиж явах нь хуулийн хариуцлага хүлээх үндэс болдог. Иймээс осол гаргасан тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэж, шаардлагатай тусламж үзүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах