МҮОНРТ
ШУУРХАЙУлаанбаатар хот, 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянах тогтолцоо бүрдлээ
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн тавхайн гажиг хөгжлийн эрт илрүүлгийг Ховд, Увс, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлнэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгаас “Ротари” олон улсын байгууллагатай хамтран 0-2 насны хүүхдийн тавхайн гажиг хөгжлийн эрт илрүүлгийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн тавхайн гажиг хөгжлийн эрт илрүүлгийг Ховд, Увс, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлнэ
Хүүхдийн тавхайн гажиг хөгжлийн эрт илрүүлгийг Ховд, Увс, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгаас “Ротари” олон улсын байгууллагатай хамтран 0-2 насны хүүхдийн тавхайн гажиг хөгжлийн эрт илрүүлгийг Ховд, Увс, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх төслийн нээлт боллоо.

Нээлтийн арга хэмжээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, “Ротари" олон улсын 3450 дугаар дүүргийн 9 дүгээр бүсийн захирагч Д.Гантулга, 10 дугаар бүсийн захирагч П.Цэрэнминжин, С.Нармандах тэргүүтэй “Нийслэл Ротари” клубын төлөөллөөс гадна Хонгконгийн “Пенинсула Ротари” клубын ерөнхийлөгч Жой Вонг болон Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Эрүүл мэндийн газар, эмнэлгийн төлөөлөл цахимаар оролцсон юм.

Төслийн хүрээнд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн хэмжээнд 0-2 насны хүүхдийн тавхайн төрөлхийн гажгийг эрт илрүүлэх үзлэг, тандалтыг зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэхээр зорьсон байна.

Мөн орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, эцэг эх, асран хамгаалагч нарт эрүүл мэндийн боловсрол олгохоор төлөвлөсөн төдийгүй хүүхдийн тавхайн төрөлхийн гажгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэхэд чиглэсэн нэгдсэн удирдамж боловсруулах юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсад хүүхдийн майга тавхайн гажгийг төрсний дараах үеэс системтэйгээр эрт илрүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байгаагаас зарим тохиолдол хожуу оношлогдох эрсдэлтэй байна. Тиймээс эрт илрүүлж, шаардлагатай эмчилгээнд цаг алдалгүй хамруулах нь хүүхдийн хөдөлгөөн, өсөлт хөгжил, амьдралын чанарыг хамгаалах чухал ач холбогдолтой юм.

“Хүүхэд бүрийг эрүүл хөлтэй, идэвхтэй, хөгжлийн тэгш боломжтой өсөж торних нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө” хэрэгжих энэхүү төслийн үйл ажиллагаа 2026-2027 онд үргэлжилнэ.

Хуваалцах