Хүүхдийн төлөө “За бол заавал хийе” явуулын үйлчилгээ хайрхан суманд зохион байгуулагдлаа
Мэдээллийн алба

Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг Хайрхан суманд хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ зохион байгуулж, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажиллалаа.
Үйлчилгээний хүрээнд сурагчдын санал бодол, тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын талаар санал солилцон, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.
ХАЙРХАН СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 96.2 ХУВЬТАЙ БАЙНА
Хайрхан сумын хэмжээнд 862 өрхийн 283.2 мянган толгой мал өвөлжинө.
Одоогийн байдлаар малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 100 хувь, сумын аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт 54.1 хувьтай байгаа бол өвөлжилтийн бэлтгэл нийт 96.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, сумын аюулгүйн нөөцийг нэмэгдүүлэх, мал сүргийг өнтэй өвөлжүүлэх, үлдсэн ажлыг шуурхай зохион байгуулж, бэлтгэл хангалтыг ахиулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.






















