Хятад хүн дүрст роботуудыг цэргийн зориулалтаар ашиглах туршилтаа эрчимжүүлж байна
Мэдээллийн алба

Хятад улс хүн дүрст роботуудыг цэргийн ажиллагаанд ашиглах боломжийг идэвхтэй судалж, сургалт, туршилтын түвшинд нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлж байна.
Зарим мэдээллийн хэрэгслээр Хятадын цэргийн худалдан авалтын баримт бичиг, судалгаа, патент болон албан эх сурвалжуудад дүн шинжилгээ хийж, энэ чиглэлийн ажил сүүлийн хоёр жилд эрчимжсэнийг мэдээлжээ.
Хятадын цэргийн судалгааны байгууллагууд хүн дүрст роботуудыг хот суурин газрын байлдаанд ашиглах, барилга байгууламжид нэвтрэх, тагнуул хийх, бай илрүүлэх зэрэг үүрэгт ашиглах хувилбаруудыг боловсруулж байна. Мөн зарим роботыг харуул хамгаалалт, эргүүл, аюултай орчинд ажиллуулах боломжийг туршиж байгаа аж.
Гэхдээ хүн дүрст роботуудыг бодит байлдааны ажиллагаанд өргөн ашиглах түвшинд хараахан хүрээгүй байна. Эрчим хүчний хэрэглээ, хөдөлгөөний тогтвортой байдал, орчныг таних чадвар зэрэг техникийн хүндрэлүүд хэвээр байгаа бөгөөд Хятадын арми зэвсэглэсэн хүн дүрст роботыг бодит ажиллагаанд ашигласан нотолгоо одоогоор байхгүй байна.
Мэргэжилтнүүд технологийн хөгжил, хиймэл оюуны чадвар болон үйлдвэрлэлийн өртөг цаашид сайжирвал ирэх тав, арван жилд хүн дүрст роботуудын цэргийн хэрэглээ илүү бодитой болж магадгүй гэж үзэж байгаа аж.











