МҮОНРТ
Соёл, спорт

"King Of Fighters 15" төрлийн тэмцээн эхэллээ

Улаанбаатар хотноо явагдаж буй “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын спортын наадам 3 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд шинэ төрөл болон орсон E-Sport тэмцээн нь Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж байгаа.

“2
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"King Of Fighters 15" төрлийн тэмцээн эхэллээ
"King Of Fighters 15" төрлийн тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотноо явагдаж буй “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын спортын наадам 3 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд шинэ төрөл болон орсон E-Sport тэмцээн нь Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж байгаа.

Тэмцээн "Vr Tennis", "King Of Fighters 15" гэсэн хоёр төрлөөр явагдаж байгаа бөгөөд өнөөдөр "Vr Tennis" төрлийн шигшээ тоглолтууд, "King Of Fighters 15" төрлийн урьдчилсан болон шигшээ тоглолтуудтай. Виртуал теннис төрөлд манай улсаас Д.Мандах, Ө.Золбадар, King Of Fighters 15 төрөлд Б.Мандахнаран, Ж.Батсаруул гэсэн хоёр тамирчин эх орноо төлөөлөх юм.

Зүүн Азийн залуучуудын спортын наадмын E SPORT төрөлд Япон, Хятадын Тайвань, Хонконгийн баг тамирчид өрсөлдөж байна.

Хуваалцах