МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Мэргэжлийн үнэмлэх өдөрт нь гаргана гэсэн зар олширчээ

Барилгын өрлөгчин, хүнд машин механизмын засварчин, гагнуурчин зэрэг мэргэжлүүд нь нарийн ур чадвар дадлага туршлага шаарддаг. Тэгвэл эдгээр мэргэжлийн үнэмлэхийг өдөрт нь гаргадаг хууль бус, далд бизнес бий болжээ.

Б.
Б.Батбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн үнэмлэх өдөрт нь гаргана гэсэн зар олширчээ
Мэргэжлийн үнэмлэх өдөрт нь гаргана гэсэн зар олширчээ. Зураг: МҮОНРТ

Барилгын өрлөгчин, хүнд машин механизмын засварчин, гагнуурчин зэрэг мэргэжлүүд нь нарийн ур чадвар, дадлага, туршлага шаарддаг. Тэгвэл эдгээр мэргэжлийн үнэмлэхийг өдөрт нь гаргадаг хууль бус, далд бизнес бий болжээ.

Мэргэжил бүхэн өөрийн онцлогтой. Түүндээ тохирсон сургалтын стандарттай. Сургалтын тоног төхөөрөмжтэй орчинд нарийн мэргэжлийн багшаар заалгаж тодорхой хугацааны дадлага сургуулилтаар энэ мэргэжлийг эзэмших ёстой. Ингэж байж чадварлаг мэргэжилтнүүд аюулгүй, чанарын өндөр төвшинд ажлыг гүйцэтгэх учиртай. Гэтэл мэргэжлийн үнэмлэхийг ганцхан өдрийн дотор гаргаж үйлчилнэ гэсэн зарууд олноор гарах болжээ.

Тухайлбал, гагнуурчны мэргэжлийг доод тал нь 45 хоног суралцаж байж дөрөв дүгээр зэргийн үнэмлэх авдаг байна. Урьд нь мэргэжлийн сургалт явуулах зөвшөөрлийг боловсролын яам олгодог байсан. Харин одоо зөвшөөрөл олгох ажлыг хөдөлмөрийн яам хариуцдаг болсон байна. Тухайн сургалтын байгууллагын багш нарын ур чадвар, сурах орчин тоног төхөөрөмжийн хангамжид нь судалгаа хийж байж шаардлага хангасан нөхцөлд зөвшөөрөл олгодог. Ийм зөвшөөрөлтэй байгууллага дор хаяж 45 хоногийн сургалт явуулж байж мэргэжлийн үнэмлэх олгодог. Тэгэхээр нэг өдрийн дотор гаргаж байгаа мэргэжлийн үнэмлэх хууль бус гэдгийг хөдөлмөрийн яамнаас сануулж байна.

Нэг өдөрт гаргаж байгаа үнэмлэх нь тухайн мэргэжлийг эзэмшсэн гэдэг баталгаа болж чадахгүй. Тиймээс иргэд энэ мэт зарын дагуу үнэмлэх гаргуулах нь тухайн хүнд хохиролтой. Мөн эзэмшээгүй мэргэжлийн алдаа осол гэмтэл дагуулж болох аюултай албаныхан санууллаа.

Түлхүүр үг:мэргэжлийн үнэмлэх
Хуваалцах