Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Соёл, спорт

Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн шигшээ тэмцээн 10 дугаар сарын 23-нд МҮЭСТО-нд эхэлнэ. Үүнд хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 11 тамирчин оролцох юм байна.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Х.Өлзийхишиг, Х.Итгэлт, С.Чингүүн, Г.Амартүвшин, Ү.Агьбилэг, Э.Баасансүрэн, ФИДЕ мастер Э.Энхнар, Г.Тэнгүүдалай, Н.Содбилэгт, Э.Болдоо нар эрхээ авсан.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, олон улсын мастер Б.Хулан, ФИДЕ мастер Э.Хүслэн, Б.Буянхишиг, Б.Хүслэнзаяа, Н.Энхболор, кандитат мастер Х.Баясгалан, Э.Зол-Учрал, Н.Содгэрэлт, залуу мастер Б.Энхнамуун нар өрсөлдөх юм.

Ирэх сарын 1-нд өндөрлөх тус тэмцээнээс ангилал тус бүрдээ шалгарсан эхний таван шатарчин Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөх эрх авна.

Хуваалцах