Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТөрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
1/3
Чөлөөт цаг

Монгол Улсын Төрийн дуулал өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эгшиглэнэ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Төрийн дуулал өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эгшиглэнэ
Монгол Улсын Төрийн дуулал өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эгшиглэнэ. Зураг: МҮОНРТ

“Төрийн дууллын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын төв талбайд Монгол Улсын Төрийн дууллыг өнөөдөр нэгэн зэрэг эгшиглүүлнэ.

Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг эрхэмлэн дээдлэх, иргэдийн эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой юм.

Д.Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд 11:40 цагт Монгол Улсын Төрийн дуулал нэгэн зэрэг эгшиглэнэ.

Хуваалцах