МҮОНРТ
ШУУРХАЙЗасгийн газрын ээлжит хуралдаан боллоо
1/4
Улс төр

Монгол-Вьетнамын Парламентын бүлгийн гишүүдийн уулзалт боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол-Вьетнамын Парламентын бүлгийн гишүүдийн уулзалт боллоо
Монгол-Вьетнамын Парламентын бүлгийн гишүүдийн уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүдийн уулзалт өнөөдөр (2026.09.10) боллоо.

Уулзалтын үеэр хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бодит агуулгаар баяжуулж, практик үр дүнд хүргэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй гэдэгт санал нэгдэв.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол -Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, парламентын удирдлагуудын харилцан айлчлал, Байнгын хороодын хамтын ажиллагаа, парламентын бүлгүүдийн тогтмол уулзалт, хууль тогтоох үйл ажиллагааны туршлага солилцох зэрэг олон түвшний харилцааг идэвхжүүлэх нь улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр бодит үр дүн гаргах боломжуудыг хамтран судлах шаардлагатайг гэж байлаа.

Уулзалтад талууд хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэр дундаа Монгол Улсаас Вьетнам Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох бус арьс, шир зэрэг малын түүхий эд экспортлох боломжийн талаар санал солилцов.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман бүлгийн уулзалтад биечлэн оролцож, энд хөндсөн асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Уулзалтад Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Идэрбат, М.Ганхүлэг, Ж.Баясгалан болон албаны бусад төлөөлөл оролцлоохэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Хуваалцах