Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
1/3
Соёл, спорт

Монголын баг 3х3 сагсан бөмбөгийн оюутны ДАШТ амжилттай оролцлоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг 3х3 сагсан бөмбөгийн оюутны ДАШТ амжилттай оролцлоо
Монголын баг 3х3 сагсан бөмбөгийн оюутны ДАШТ амжилттай оролцлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын баг тамирчид оюутны дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцлоо.

FISU3x3 тэмцээнд дэлхийн тив, тивийн АШТ-ээс шалгарсан тус бүр эрэгтэй, эмэгтэй 12 баг 17 орны 21 их сургуулийг төлөөлөн оролцлоо. Энэ тэмцээн 2026 оны 10 сарын 23-25-нд Хятадын MAKAO-д болж, манай улсын Рояаль олон улсын их сургуулийн эрэгтэй баг орж өрсөлдсөн.

Монголын баг нь энэ оны 05 сард БНХАУ-ын Шанхай хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах VI тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртэн оюутны ДАШТ оролцох эрхээ авсан байсан юм.

Тэмцээнд У. Сэлэнгэ захиралтай Олон улсын Рояаль их сургуулийн эрэгтэй баг тамирчид нь дасгалжуулагч С. Тулгын удирдлага дор оролцлоо. Багийн бүрэлдэхүүнд Б. Ган-Эрдэнэ, Э. Ирмүүн, Ч. Тэмүүлэн, Х. Золбадрах тоглов.

Монголын баг тэмцээний “С” хэсэгт орж эхлээд БНХАУ-ын Хуачиао их сургуулийн багтай тоглон 14:13 харьцаагаар хожигдон, хоёр дахь тоглолтоо Испаний Севилле их сургуулийн багтай хурд, хүчээ сорин 19:11 оноогоор хожигдсон. Улмаар хасагдах шатанд Австралийн Сиднейн их сургуулийн багт 20:17 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгав.

Олон улсын Рояаль их сургуулийн эрэгтэй баг тамирчид нь ийнхүү 3 тоглолт хийж дунджаар 13,7 оноо авч, нийт 41 оноотой тэмцээнээ дуусган 10 дугаар байрт шалгарлаа.

Дэлхийн оюутны аварга шалгаруулах FISU3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол Улсын оюутны баг тамирчид өмнө нь 2016 онд мөнгөн медаль, 2017 оны тус тэмцээний алтан медаль, 2024 онд хүрэл медаль хүртэж байсан бол Монголын эмэгтэй баг тамирчид 2022 онд хүрэл медаль авч байсан түүхтэй.

Хуваалцах