МҮОНРТ
Соёл, спорт

Монголын боксын Үндэсний шигшээ баг эх орноосоо мордлоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын боксын Үндэсний шигшээ баг эх орноосоо мордлоо
Монголын боксын Үндэсний шигшээ баг эх орноосоо мордлоо. Зураг: МҮОНРТ

Монголын боксын Үндэсний шигшээ баг тамирчид Япон улсад зохион байгуулагдах 20 дахь удаагийн Айчи-Нагояагийн Азийн наадмын өмнөх олон улсын хамтарсан бэлтгэл болон тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.

Тэд 9 дүгээр сарын 10-19-ний өдрүүдэд олон улсын хамтарсан бэлтгэлд оролцож, ур чадвар, бэлтгэлээ улам сайжруулах бөгөөд үүний дараа 9 дүгээр сарын 21-нээс эхлэх Азийн наадмын тэмцээнд хүч сорин өрсөлдөх юм.

Хуваалцах