Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
1/3
Нийгэм

Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна. Зураг: МҮОНРТ

БНСУ-д аравдугаар сарын 21–23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “TEX+VISION KOREA 2026” олон улсын нэхмэл, хувцас үйлдвэрлэлийн үзэсгэлэнгийн нээлтэд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар оролцлоо.

858027181_1466254948696546_6645154065461769974_n

МҮХАҮТ болон БНСУ-ын олон улсын үзэсгэлэнгийн төв “KINTEX” хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Монголын ноос, ноолуурын салбарын 12 аж ахуйн нэгж тус үзэсгэлэнд анх удаа оролцож, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд сурталчилж байна.

Screenshot 2026-10-22 102031

Үзэсгэлэнд Ханбогд Кашимер, Түмэнсүлжээ, Байгаль Кашимер, Сайн-түмэн Кашимер, Цаст Согоот, Их Шанью, Ноён Кашимер, Нэгүн Кашимер, Мөнхбумууд, Нүнжиг Кашимер, Нэйшнл Кашимер энд Силк, Натурал Текстайл Групп зэрэг компани оролцож байна.

Монгол Улсын ноолуурын салбар нийт экспортын тав орчим хувийг бүрдүүлж, 26 мянга гаруй ажлын байр бий болгодог стратегийн ач холбогдолтой салбар юм. Тус үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэгчдийн экспортын боломжийг нэмэгдүүлэх, Монгол, БНСУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Хуваалцах