Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Мэдээллийн алба

2026 оны 10 дугаар сарын 19–21-ний өдрүүдэд Япон улсын Айчи-Нагоя мужид зохион байгуулагдах “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид болон шүүгч эх орноосоо мордлоо.
Дасгалжуулагчид:
* Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Батнасан
* М.Түмэнбаяр
Тамирчид:
* Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав
* Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ
* Олон Улсын Хэмжээний Мастер Б. Шинэбаяр
* Олон Улсын Хэмжээний Мастер Х.Темирбек
Мөн тус наадмын таеквондогийн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас олон улсын шүүгч Д.Лхагвадорж ажиллаж, олон улсын түвшинд Монгол Улсаа төлөөлөн оролцоно.


















