Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТөрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
1/3
Соёл, спорт

Монголын сүмочид медалийн хур буулгав

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын сүмочид медалийн хур буулгав
Монголын сүмочид медалийн хур буулгав. Зураг: МҮОНРТ

Азербайжаны нийслэл Баку хотод сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 15-19-ний өдрүүдэд болж, манай улсаас ахлах дасгалжуулагч Б.Ганболдын удирдлага дор оролцсон баг тамирчид амжилтын арвин ургац хураагаад эх орондоо ирлээ.

Тэмцээний залуучуудын 75 кг-ын жинд Г.Гэгээн алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын тус тэмцээний цор ганц түрүү болсон. Харин тус ангиллын 80 кг-ын жмнд Г.Элбэгсайхан, +100 кг-д Ч.Санчиргарьд нар мөнгөн медаль хүртсэн бол П.Энхдөл, С.Мөнхтуяа, Н.Нандин-Эрдэнэ, Н.Буяндэлгэр нар хүрэл медаль хүртлээ.

855242975_1144677405236604_1344794215948267501_n

Мөн багийн төрөлд үүнээс дутахгүй амжилт үзүүлсэн бөгөөд залуучуудын ангиллын эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг мөнгөн медаль хүртэж, насанд хүрэгчдийн -100 кг-ын жинд Б.Мягмар, 115 кг-д Б.Бадрал нар хүрэл медаль хүртэв. Түүнчлэн насанд хүрэгчдийн эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн ба тус багт Н.Ганзориг, Н.Жамц, Б.Бэхболд, Х.Буяннэмэх нар багтжээ.

Монголын сүмочдын залуучуудын багийн үзүүлсэн онцгой амжилтаас гадна аймгийн арслан Б.Бадрал ДАШТ-ий долоо дахь медалиа гардсан нь түүхэн гавьяа мөн билээ.

Хуваалцах