Моносын уулзвараас эмээлт хүртэлх авто замд 136 ширхэг гэрэлтүүлгийн шон суурилуулжээ
Мэдээллийн алба

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын үзэгдэх орчин болон орчны гэрэлтүүлгийг сайжруулах зорилгоор “Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийн ажил”-ыг 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлэн хэрэгжүүлсэн.

Ажлын хүрээнд нийт 684 ширхэг гэрэлтүүлгийн шонгийн анкер суурийг суурилуулж, гэрэлтүүлгийн шон угсрах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 136 ширхэг гэрэлтүүлгийн шонг угсарч, босгон суурилуулаад байна.

Цаашид гэрэлтүүлгийн толгой, нарны зайн хавтан болон бусад дагалдах тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн гүйцэтгэхээр ажиллаж байна.
Тус ажил бүрэн хэрэгжсэнээр Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын шөнийн үзэгдэх орчин сайжирч, иргэд, жолооч, зорчигчдын аюулгүй зорчих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ зам тээврийн осол, эрсдэлийг бууруулах, авто замын орчны аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


















