Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Соёл, спорт

U23 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ээс Н.Нархажид, Э.Одгэрэл нар хүрэл медаль хүртлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
U23 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ээс Н.Нархажид, Э.Одгэрэл нар хүрэл медаль хүртлээ
U23 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ээс Н.Нархажид, Э.Одгэрэл нар хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 12–18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүч үзсэн Н.Нархажид, 72 кг-ын жинд өрсөлдсөн Э.Одгэрэл нар амжилттай барилдаж, дэлхийн аваргын хүрэл медалийн эзэд боллоо.

Маргааш эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Н.Батбилгүүн хүрэл медалийн төлөө барилдах бол 97 кг-ын жингийн барилдаанд Т.Дэмчигдорж хүч үзэж эхэлнэ.

Хуваалцах