Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУлсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
1/3
Нийгэм

Намрын их цэвэрлэгээгээр 16.4 тонн хог хаягдал цэвэрлэжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Намрын их цэвэрлэгээгээр 16.4 тонн хог хаягдал цэвэрлэжээ
Намрын их цэвэрлэгээгээр 16.4 тонн хог хаягдал цэвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Дархан хотын түүхт 65 жилийн ойг угтан аймгийн Захирагчийн ажлын албанаас 2026 оны аравдугаар сарын 1–17-ны өдрүүдэд “Бидний хот” аяныг зохион байгууллаа.

Аянд төрийн 89 байгууллага, 649 оюутан, 1348 сурагч, 105 аж ахуйн нэгж, байгууллага, 61 сууц өмчлөгчдийн холбоо, 229 сайн дурын иргэн оролцож, Дархан сумын 82 байршлаас нийт 16.4 тонн хог хаягдлыг цэвэрлэн “Бараат” төвлөрсөн хогийн цэгт хүргэжээ.

Мөн аймгийн Хүүхдийн зөвлөлийн хүүхдүүд санаачилга гарган, нийтийн эзэмшлийн 15 байршил дахь хүүхдийн тоглоомыг угааж, цэвэрлэн, хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах сайн үйлсийн аянд нэгдсэн байна.

Хуваалцах