Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 50 дуудлага бүртгэгджээ
Мэдээллийн алба

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, гал түймрийн 50 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 12 иргэний аюулгүй байдлыг ханган, 24,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшлын "дунд" зэрэгтэй байна. Ногоон бүс, зуслангийн чиглэлд ил гал гаргахаас сэргийлж, ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлье.
Гэр, байшингийн галлагааны аюулгүй байдлыг хангах, яндангийн цонолтоос сэргийлж тогтмол хөөлөх, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулаарай. Гал түймрээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.


















