Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
1/3
Соёл, спорт

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ
Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр болж өндөрлөлөө.

Хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Монгол Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Булган аймгийн Орхон сумын уугуул, Монгол Улсын начин Энхбатын Сумъяабат үзүүрлэв.

6adca09222dfb32b15f759bc

Ойн барилдааныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгууллаа.

6adca0e322dfb32b15f759bf

Бөхийн барилдааны дунд шөвгийн наймд аймгийн арслан Б.Баянсүх, цэргийн арслан Б.Өлзийсайхан, улсын харцага Б.Даш, аймгийн начин М.Баяржавхлан, улсын аварга О.Хангай, улсын начин Э.Сумъяабат, улсын начин Н.Амгаланбаатар, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарсан юм.

Харин их шөвгийн дөрөвт улсын аварга О.Хангай, улсын начин Э.Сумъяабат, аймгийн арслан Г.Мөнхбаяр, улсын начин Н.Амгаланбаатар нар тунан үлдсэнээс ийнхүү улсын аварга О.Хангай найм даван түрүүллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын дарга Д.Ихбаяр шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм.

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойн өдөрт зориулан үндэсний бөхийн барилдааныг 1994 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд тухайн оны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байсан түүхтэй билээ.

Хуваалцах