МҮОНРТ
Гадаад мэдээ

Николья Саркози авлигын хэргээр дуудагдлаа

Өчигдөр Францын ерөнхийлөгч асан Николья Саркози авилгын хэргээр байцаагдахаар болжээ. Энэ нь Францын түүхэнд экс ерөнхийлөгч авилгын хэргээр байцаагдсан анхны тохиолдол болоод байгаа аж.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Николья Саркози авлигын хэргээр дуудагдлаа
Николья Саркози авлигын хэргээр дуудагдлаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Францын ерөнхийлөгч асан Николья Саркози авилгын хэргээр байцаагдахаар болжээ. Энэ нь Францын түүхэнд экс ерөнхийлөгч авилгын хэргээр байцаагдсан анхны тохиолдол болоод байгаа аж.

Саркозиг шүүгчид хахууль өгөхийг завдсан хэргээр байцаах юм байна. Учир нь 2007 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэрээ Каддафигаас эдийн засгийн тусламж авсан хэргийг байцаасны дүнд Саркозийн өмгөөлөгч Терри Херцог Дээд Шүүхийн шүүгч Гилберт Азиберттай нягт харилцаатай байсныг олж тогтоосон байна.Ингээд шүүгч Саркозиг хэргийн тухай мэдээллээр хангаж байсан ба үүний хариуд Херцог Монакод томоохон хэмжээний албан тушаал хаших болжээ.

Түүнтэй хамт дөрвөн хүн албан тушаалаа ашиглан авилга авсан, шүүхийн нууц задруулсан хэргээр байцаагдах гэнэ.

Түлхүүр үг:Саркози
Хуваалцах