Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
Мэдээллийн алба

Түймрийн эрсдэлтэй хуурайшилттай үед иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль дэлхийгээ хамгаалахыг сануулъя.
Ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах
Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах
Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх
Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх
Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


















