МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

“Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
“Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 270 хүнд холбогдох 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймгийн прокурорын газар 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд шилжүүлсэн “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий 27 хүнд холбогдох хэргээс тоймлон хүргэж байна.

- П.Т нарын нэр бүхий 27 яллагдагч (14 нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан) нар нь дангаараа болон бүлэглэн 2014-2026 онуудад Архангай, Төв, Булган зэрэг аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн олон тооны (334 тооны) мал хулгайлж, 30 иргэнд 113 сая төгрөгийн хохирол, мөн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, 27 иргэнд 74 сая төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргаагаа залгуулах эх үүсвэр буюу амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг залилсан, түүнчлэн бусдын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн.

Прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл (хулгайлах), 17.12 дугаар зүйл (мал хулгайлах), 17.3 дугаар зүйл (залилах), 17.7 дугаар зүйл (тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах), 18.6 дугаар зүйл (мөнгө угаах), 11.6 дугаар зүйл (хөнгөн хохирол учруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хуваалцах