Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТөрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
1/3
Улс төр

Олон улсын дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрт Э.Бадамгарав хамрагдаж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрт Э.Бадамгарав хамрагдаж байна
Олон улсын дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрт Э.Бадамгарав хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олимпын Хорооноос спортын дасгалжуулагчдыг олон улсын түвшинд мэргэшүүлэх, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх зорилгоор Олон улсын Олимпын хорооны "Олимпын эв санааны нэгдэл" төслийн тэтгэлэгт хөтөлбөрт дасгалжуулагчдыг үе шаттайгаар хамруулж байна.

854480088_1576340507860427_8950701864909450975_n

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй Унгарын Биеийн тамирын спортын их сургуулийн "Олон улсын дасгалжуулагчийн хөтөлбөр" -д дасгалжуулагч Э.Бадамгарав бүрэн тэтгэлэгтэйгээр амжилттай суралцаж байна.

Өндөр түвшний дасгалжуулагчдыг бэлтгэдэг тус сургалтын намрын семинараар тэрээр тамирчдын тэсвэр, хүч чадал, уян хатан байдал, хурд болон ерөнхий чадамжийг сууриар нь жигд хөгжүүлэх чиглэлээр онол, практик хосолсон 100 гаруй цагийн ахисан шатны хичээлд хамрагдаж байгаа юм.

Дасгалжуулагч Э.Бадамгарав нь жүдо бөхөөр хичээллэж байсан туршлагатай бөгөөд сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейбол, гандбол болон туялзуур сэлэмний спортын тамирчидтай хамтран ажиллаж байжээ.

Тэрээр тамирчдын физиологи, сэтгэл зүйн онцлогт тохируулан биеийн ерөнхий хөгжлийн дунд болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулан ажилладаг бөгөөд спортын шинжлэх ухааны орчин үеийн арга зүйг эх орондоо хөгжүүлэхийг зорин суралцаж байна.

Хуваалцах