Орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэчилж, чанар, хүртээмжийг сайжруулна
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийн багтай уулзаж, 225 сая ам.долларын санхүүжилт бүхий “Аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, шинэчлэх” төслийн хэрэгжилтийн бэлтгэл ажил, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Төслийн хүрээнд:
Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагуудын дэд бүтцийг шинэчилж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгоно.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Яаралтай тусламж болон цахим технологид суурилсан лавлагаа шатлалын тогтолцоог бэхжүүлнэ.
Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, чадавх, санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулна.
Уулзалтаар төслийн хэрэгжилттэй холбоотой хийх арга хэмжээний талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг орон нутагт бодитоор сайжруулж, иргэн бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран шаардлагатай тусламжийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.


















