МҮОНРТ
ШУУРХАЙЗасгийн газрын ээлжит хуралдаан боллоо
1/4
Улс төр

“Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах өнөөгийн хэрэгцээ, шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах өнөөгийн хэрэгцээ, шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах өнөөгийн хэрэгцээ, шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Хэлэлцүүлэгт Батлан хамгаалах яамны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Батлан хамгаалах судлалын Төвийн дарга, хурандаа Б.Энхбаясгалан, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан орлогч дарга, хурандаа М.Мөнгөнтулга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, Цэргийн штабын дарга хурандаа Б.Нямгэрэл, Хороодын засаг дарга нар болон бусад албаны хүмүүс оролцож дээрх хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал солилцлоо.

Тус хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт хүргүүллээ.

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах