“Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх нь” сургалт боллоо
Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
Мэдээллийн алба

Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Өмнөговь аймагт “Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговь гэсэн таван аймгийн цусны донорын эмч, Улаан загалмайн ажилтнууд нийт 30 гаруй хүн хамрагдаж, донорын халамж үйлчилгээ сэтгэл ханамж, цус цусан бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, донор хадгалах эргэх холбоо, олон нийтийн харилцаа зар сурталчилгааны талаар мэдлэг туршлага солилцсон байна.










