“Sendly” ББСБ 67 сая ширхэг хувьцааг нэг бүр нь 150 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна
“Ногоон сум” төслийн баг технологид тулгуурлан хөгжиж яваа монгол залуусын оуюнаас бүтсэн 5 компанитай хамтран хөрөнгийн зах зээлийг сурталчлах “Tech Invest” үйл ажиллагаа зохион байгуулж байсан.
Мэдээллийн алба

“Ногоон сум” төслийн баг технологид тулгуурлан хөгжиж яваа монгол залуусын оуюнаас бүтсэн 5 компанитай хамтран хөрөнгийн зах зээлийг сурталчлах “Tech Invest” үйл ажиллагаа зохион байгуулж байсан. Энэ компаниудын нэг болох санхүүгийн үйлчилгээг технологиор дамжуулан хялбаршуулан хүргэдэг “Sendly” финтек компани наймдугаар сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос IPO гаргах зөвшөөрөл авсан. Тэгвэл тэд энэ сарын 26-наас Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхлэх гэж байна.










