Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
1/3
Улс төр

Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна

УО
Улсын Онцгой комисс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол улсын Шадар сайд Н.Номтойбаяр Дархан–Уул аймгийн “Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д ажиллаж байна.

1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д өчигдөр орой (2026.10.29) гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогссон. Мэргэжлийн байгууллагынхан шуурхай ажиллаж, хэвийн горимд шилжүүлж байна.

Тус станц нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын нийт 60 000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг. Гэмтлийн шалтгааныг станцын насжилт, ашиглалтын хугацаа урт учраас гэж урьдчилсан байдлаар үзэж байна.

Мэргэжлийнхэний зүгээс Дархан-Уул аймагт шинэ станц зайлшгүй хэрэгтэй гэдгийг хэллээ.

Мөн уг гэмтэлтэй холбоотойгоор тоног төхөөрөмжүүдийг яаралтай худалдан авах асуудлыг уламжиллаа.

Хуваалцах