МҮОНРТ
Соёл, спорт

Ширээний теннисийн тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын ширээний теннисийн тэмцээн “Gan Sport Center”-д тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр бөгөөд ширээний теннисийн таван төрлийн шигшээ тоглолтууд явагдаж эхэллээ.

“2
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ширээний теннисийн тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна
Ширээний теннисийн тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын ширээний теннисийн тэмцээн “Gan Sport Center”-д тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр бөгөөд ширээний теннисийн таван төрлийн шигшээ тоглолтууд явагдаж эхэллээ.

Эмэгтэй хосын төрөлд Хятадын Тайвань, эрэгтэй хосын төрөлд БНСУ-ын хосууд тус тус тэргүүлсэн бол холимог хосын төрлийн шигшээ тоглолтод гарсан хоёр хос хоёулаа БНХАУ-ынх байлаа. Нэг улсын шилдэг хосуудын ширүүхэн өрсөлдөөнд Хуан Южен, Ван Еидуо нар тэргүүлж “Улаанбаатар 2023” зүүн Азийн наадмын аваргын алтан медалийг хүртэхээр боллоо.

Сонирхуулахад эрэгтэй ганцаарчилсан төрөлд мөн БНХАУ-ын тамирчид финалдах юм.

Хуваалцах