Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
1/3
Нийгэм

Шувууны томуу, зоонозын өвчний чиглэлээр хамтран ажиллана

ЗӨ
Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шувууны томуу, зоонозын өвчний чиглэлээр хамтран ажиллана
Шувууны томуу, зоонозын өвчний чиглэлээр хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Томуугийн хөтөлбөрийн Зүүн Азийг хариуцсан захирал Жон Мак Артур, мэргэжилтэн Кайтлин Фезпатрик нар Зоонозын өвчин судлалын үндэсний төвд зочилж, уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжүүлж буй халдварын дэгдэлтийн үед хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх төслийн зорилго, үйл ажиллагааг танилцууллаа.

Мөн төслийн хүрээнд шувууны томуугийн тандалт, судалгааг хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд талууд шувууны томуугийн тандалт, судалгаа болон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Хуваалцах