МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Сондгой тоогоор төгссөн бол:9 дүгээр сарын 9, 11-нд,

Тэгш тоогоор төгссөн бол:9 дүгээр сарын 10, 12-нд замын хөдөлгөөнд тус тус оролцоно.

Өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцох ёстой.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилнэ.

Хуваалцах