МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Өдөр тутмын сонинуудын есдүгээр сарын 9-ний баасан гарагийн онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Өдөр тутмын сонинуудын есдүгээр сарын 9-ний баасан гарагийн онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт зочин сурвалжлагч Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын “Ирээдүйн Чулуунууд эндээс төрнө” сурвалжлага, “Шинэ өрсөлдөөнд Монгол бэлэн үү”, “Амаа үдүүлсэн танилцах дадлагынхан”, “Мэргэн гүн Гомбожавын судалгааны бүтээлийг орос хэлээр хэвлэхээр гэрээ хийж байжээ” гарчигтай нийтлэлүүд, Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэсгийн дарга Б.Манлайбаярын “Мөрдөн байцаагч чадвартайгаас гадна хүнтэй зөв харилцдаг байх ёстой" ярилцлагууд нийтлэгдсэн байна.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас “Хамтын тэтгвэр: өгнө, өгөхгүй” “Монгол, Канад иж бүрэн түншлэлийн харилцаатай болохоор зорьж байна", “Хийрхлээс хэлмэгдүүлэлтэд”, “Цагдаа нар танхайрч, хүний аминд хүрсэн, дээрэмдсэн хэргийг хууль зүйн сайд анхааралдаа аваасай” нийтлэлүүд, “ҮНЭЭ биш Шар унагах өрсөлдөөн хэрэгтэй” сурвалжлага, "Авъяслаг Монголчууд" шоуны шүүгч, реппер Rokit Bay-ийн “Хип хоп, амьд хөгжимтэй хоршино” ярилцлагуудыг унших боломжтой.

"Үндэсний шуудан" сониноос “Монгол өрсөлдөх чадвараа сайжруулахгүй бол дахин тоглоомноос гадна үлдэнэ”, “Анагаахын салбарт хувьсгал хийх долоон нээлт” нийтлэлүүд, АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний ажлын хэсгийн ахлагч П.Галиндэвийн “Улс төрд санаандгүй зүйл гэж байдаггүй”, Эрдэнэс-Таван толгой ХК-ийн Борлуулалт, маркетинг хариуцсан захирал С.Амгалангийн “Эрдэнэс-Тавантолгой ХК нь Монголын бусад нүүрс экспортлогч компаниудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй” ярилцлагуудыг уншаарай.

"Засгийн газрын мэдээ" сониноос “Э.Рэганы урилгатай айлчлал”, “Шинэчлэгдээгүй шинэ тоглогчид”, “Косовог хэлэлцэх шалтгаан” нийтлэлүүд, АНУ-ын "Journal of Labor Research" сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, эдийн засагч Д.Лхагвасүрэнгийн “Хөдөлмөрийн зах зээл эмзэг байна” ярилцлагуудыг унших боломжтой юм.

Хуваалцах